Инновациас илүү үр ашиг, кампанит ажлаас илүү систем, анхаарлаас илүү итгэлцэл давамгайлах жил
Бидний мэдэх маркетинг төгсгөл боллоо
AI бүтээлч байдлыг орвонгоор нь өөрчилж, итгэлцэл хамгийн үнэ цэнтэй зүйл болон хувирч, сувгууд задран, хэрэглэгчийн анхаарал улам нарийсхийн хэрээр маркетингд тулгарах дарамт шахалт улам бүр нэмэгдсээр байна. Өчигдөр ажиллаж байсан стратеги маргааш тэсч үлдэхгүй болсон энэ үед маркетинг зүгээр л өөрчлөгдөж байгаа биш — ор үндсээрээ дахин бичигдэж байна.
Олон кампанит ажил төлөвлөх, илүү их контент үйлдвэрлэх, илүү олон сувгаар түгээх гэсэн хуучин логик өнөөдрийн AI-д суурилсан өндөр хурдтай орчинд хэдийнэ ажиллахаа больжээ. Хэрэглэгчийн хүлээлт урьд өмнөхөөс илүү хурдан өөрчлөгдөж, технологи шийдвэр гаргалтыг богиносгож, эдийн засгийн дарамт маркетингийг илүү хариуцлагатай болгохыг шаардаж эхэллээ. Маркетинг одоо кампанит ажлууд удирдах тухай биш, харин систем зохион байгуулах тухай болж өөрчлөгдөж байна.
Өсөлт удааширч, худалдан авах чадвар суларч, маркетингийн хөрөнгө оруулалт буурч буй энэ цаг үед зах зээлийг инноваци гэхээсээ илүү хязгаарлагдмал нөхцөл байдал тодорхойлж байна. Хиймэл оюун ухаан болон хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтөд хурдтай дасан зохицож чадсан компаниуд энэхүү сорилтыг давуу тал болгон хувиргах болно.
Хэрэглэгчид компаниудын дасан зохицох чадвараас ч хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид юуг үнэлдэг, хэрхэн шийдвэр гаргадаг, хэний нөлөөнд автдаг зэрэг нь бүгд хурдтайгаар байнга өөрчлөгдөж эхэллээ. Технологи нь эдгээр өөрчлөлтийг хурдасгаж, шийдвэр гаргах мөчлөгийг богиносгохын зэрэгцээ хүлээлтийг нэмэгдүүлж байна. Үр дүн нь төөрөгдөл биш, харин сонгогдсон байдал юм.
AI нь маркетинг юу хийдгийг биш, харин хэрхэн ажилладгийг өөрчлөх болно.
Хэрэглэгчийн зан төлөв илүү нягт нямбай болж, хүлээлт өсөхийн хэрээр маркетингийн системүүд real-time буюу бодит цагийн горимд дасан зохицох шаардлагатай болж байна. Generative AI, автоматжуулалт болон real time дата платформууд нь маркетинг хэрхэн ажиллах, хэнд үйлчлэх, мөн шийдвэрийг ямар хурдтай гаргах ёстойг үндсээр нь өөрчилж байна. Энэ нь зөв зорилтот сегментээ онилсноор орлогыг 48%-иар өсгөх, контент үйлдвэрлэлийн хурдыг 100 дахин нэмэгдүүлэх, нийтлэл бэлтгэх хурдыг 300 дахин сайжруулах зэрэг бодит үр дүнг авчрах болно.
2026 оны маркетингийн чиг хандлагыг тодорхойлж буй онцлох 10 трэнд
1. Кампанит ажлаас AI-д суурилсан системрүү шилжилт.
Маркетинг уламжлалт утгаараа кампанит ажил төлөвлөж, гүйцэтгэдэг функц байхаа больж байна. Орчин үеийн маркетинг бол тасралтгүй ажилладаг, өгөгдөлд суурилсан, өөрийгөө байнга сайжруулдаг систем болон хувирч байна. Өсөлт нь төлөвлөгддөггүй — тохиолддоггүй — харин инженерчлэгддэг болсон.
“Forbes: Кампанит ажлын удирдлага (Сampaign management)-аас AI-д суурилсан сисмтемийн загварчлал (AI-powered system design) -руу шилжиж байна”
Тасралтгүй ажиллах өсөлтийн хөдөлгүүр (Always-on growth engine)-үүд нь хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн сигналд бодит цаг (real time)-т хариу үзүүлж, кампанит ажлын мөчлөгөөс хамаарахгүйгээр өсөлтийг удирдаж байна. Ингэснээр маркетинг нь төслөөс (project хэлбэрээс) платформ (platform хэлбэр) болж өөрчлөгдөж байна.
Уламжлалт маркетингийн хэлтэсүүд нэг удаагийн сурталчилгааны кампанит ажил (campaign) төлөвлөхөөс татгалзаж, тасралтгүй суралцаж, өөрийгөө оновчтой болгодог “амьд систем” зохион бүтээдэг болж байна. Маркетингийн багууд одоо сурталчилгааны контент бэлдэхээс илүүтэйгээр орлогын өсөлтийг удирдах ухаалаг дэд бүтцийг (AI-powered system design) загварчлахад төвлөрч эхэллээ.
2. AI бол маркетингийн үйлдлийн систем.
AI-ийг одоо ч туслах хэрэгсэл (tool) гэж ойлгож байгаа бол та аль хэдийн хоцорч байна. AI нь маркетингийн үйл ажиллагааны суурь (Operating Layer) болж, контент үүсгэх, хэрэглэгчийн туршлага (Customer Experience) удирдах, шийдвэр гаргах, орлогын урсгалыг оновчлох — эдгээр бүх үйл явц AI-д суурилж байна. Deloitte-ийн тодорхойлсноор энэ нь тусдаа технологи биш, бүх процессыг холбож удирддаг удирдаач (End-to-end orchestration engine) юм. AI-г ашигладаг биш — AI дээр ажилладаг брэндүүдийн эрин үе эхэлж байна. Тоглоомын ялагчид яг тэд байх болно.
3. Хүний үнэ цэн: гүйцэтгэлээс шүүлт рүү.
AI-ийн асар их хурдыг хүний бүтээлч сэтгэлгээтэй хослуулах нь 2026 оны бүтээлч маркетингийн гол цөм юм. AI нь контент үйлдвэрлэлийг хурдасгах боловч хүний сэтгэл хөдлөл, түүх өгүүлэх чадвар (storytelling) нь брэндийг бусдаас ялгах гол хүчин зүйл хэвээр байна.
AI гүйцэтгэлийн өртгийг багасгаж, гүйцэтгэлийг хурдасгаж, масштабжуулж байна. Үүний үр дүнд хүний үнэ цэн өөрчлөгдөж байна. Adweek-ийн дүгнэснээр өнөөдрийн гол асуулт нь “AI хүнийг орлох уу?” биш, харин “хүний үнэ цэн юу болох вэ?” болон хувирч байна. Ирээдүйд ялгарах чадвар илүү их ажил хийхэд биш, харин зөв шийдвэр гаргах, зөв чиглэл тодорхойлох, хиймэл оюун ухаан сэтгэж чадахгүй соёлын мэдрэмжтэй байх чадварт оршино. Өөрөөр хэлбэл давуу тал нь хурдан биш, ухаалах байдалд оршино.
4. Эрэл хайгуул хайлтаас scroll-руу, scroll-оос AI-руу шилжилт.
Хэрэглэгч хайхаа больж байна. Харин нээн илрүүлж олж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрэл хайгуул хийх (Discovery) зан төлөв үндсээрээ өөрчлөгдөж байна. Америкийн Маркетингийн Холбоо (American Marketing Association)- ны судалгаагаар хэрэглэгчид брэндийг хайлт биш, харин scroll, community, AI харилцаагаар дамжуулан нээж байна. Kantar GEO (Generative Engine Optimization)-г шинэ SEO (Search Engine Optimization) гэж тодорхойллоо. Цаашид AI-д ойлгогдох контент бүтээх шаардлага нэгэнт үүссэнийг онцлож байна. Брэндүүд одоо зөвхөн харагдах биш — ойлгогдох, иш татагдах, санал болгуулах ёстой болсон.
Хэрэглэгчид зөвхөн хайлтын систем ашиглахаа больж, өөрийн өмнөөс шийдвэр гаргадаг “AI агентууд”-аар дамжуулан худалдан авалт хийх болно.
Америкийн Маркетингийн Холбоо “Future Trends 2026” тайландаа AI нь зөвхөн асуултад хариулдаг чатбот байхаа больж, хүний өмнөөс бараа судалж, үнэ харьцуулж, худалдан авалт хийдэг “агент” болсныг онцлон тэмдэглэжээ. Үүнийг дагаад Adweek-ийн зүгээс SEO (Search Engine Optimization) биш, AEO (Answer Engine Optimization) буюу AI-ийн хариултын системд брэндийг оновчлох буюу AI-д байрших (AI Visibility) нь амин чухал болохыг сануулж байна.
5. Брэндүүд зөвхөн хэрэглэгч төдийгүй AI агентуудыг ч байлдан дагуулах ёстой.
Шийдвэр гаргагч өөрчлөгдөж байна. AI агентууд хэрэглэгчийн өмнөөс шийдвэр гаргадаг шинэ давхарга болж хэлбэржиж байна. Олон улсын судалгаануудад харуулж байгаагаар AI хэрэглэгчдийн нэлээд хэсэг нь аль хэдийн AI-н зөвлөмжид тулгуурлан худалдан авалтын шийдвэр гаргаж эхэлсэн байна.
Энэ бол маркетингийн шинэ бодит байдал: брэндүүд цаашид зөвхөн хүний сэтгэлд нийцэх, нүдэнд таалагдах биш — AI-н логикт “зөв” брэнд хэмээн танигдах, иш татагдах, санал болгох шаардлагыг хангах ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйн өрсөлдөөн хүний анхаарлыг татахын төлөө биш, алгоритмын итгэлийг олохын төлөө өрнөнө.
6. Контент хязгааргүй болж, ялгарал ховор болсон.
Контент чухал биш болж, ялгарал (Differentiation) илүү чухал байх болно. AI-н нөлөөгөөр контент үйлдвэрлэл бараг хязгааргүй хэмжээнд хүрсэн. Гэвч яг үүнтэй зэрэгцэн жинхэнэ ялгарал улам бүр ховордож байна. AI creativity буюу бүтээлч байдлыг үгүй хийгээгүй, харин “сайн санаа”-ны үнэ цэнийг эрс бууруулж байгаа талаар Adweek онцолж байна.
Контент элбэг болсон үед чанар дангаараа ялгарал хүчин зүйл байхаа больдог. Өнөөдөр жинхэнэ ялгарал нь техникийн төгс байдалд биш — утга учир, соёлын хамаарал, хуурамч биш жинхэнэ бодит байдалд оршиж байна. Өөрөөр хэлбэл ижил харагддаг контентууд дунд илүү чанга ярих нь ялгарал биш юм. Харин илүү утга учиртай байх нь жинхэнэ ялгарал.
7. Итгэлцэл бол брэндийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө.
AI, deepfake, контентоор дүүрэн ертөнцөд мэдээллийн илүүдэл нь хэрэглэгчдийг илүү болгоомжтой байхад хүргэж, итгэлцлийг хамгийн ховор, үнэ цэнтэй нөөц болгож байна. Брэндийн зорилгоо зүгээр амтлалт мессэж төдий бус бодитоор хэрэгжүүлж чадах брэндүүд хэрэглэгчийн итгэлийг олж, өндөр үнэлгээг хүртэж, тогтвортой байдлаа бэхжүүлнэ. Deloitte-ийн дүгнэснээр итгэлцэл нь шинэ төрлийн “үнэт зүйл” болж байгаа бөгөөд энэ бол худалдан авалтын шийдвэрийг хөдөлгөдөг, харилцааг бэхжүүлдэг үл үзэгдэх хүч юм.
Хэрэглэгчид дата нууцлал болон ёс зүйтэй AI ашиглалтыг брэндийн үнэ цэнийг хэмжих гол хэмжүүр болгож эхэлнэ.
Өнөөдөр Storytelling дангаараа хангалтгүй болсон. Хэрэглэгчид бодит нотолгоо, ил тод байдал, ёс зүй шаарддаг болсон. Хүчирхэг брэндүүд: storytelling-оос нотолгоонд суурилсан маркетинг руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл: баталгаажих боломжтой итгэл, тогтвортой, нийцтэй үйлдэл, хариуцлагатай өгөгдлийн хэрэглээ дээр үнэ цэнээ тодорхойлж байна.
Итгэлцэл нь зөвхөн брэндийн дүр төрх имидж гэхээсээ илүү бизнесийн бодит хөрөнгө болон хувирч байна. Үүнийг бүтээхэд хэдэн жил шаардагдах ч, алдахад хэдхэн хором л хангалттай.
8. Маркетинг нь зардал биш хөрөнгө оруулалт
Маркетинг цаашид зардал биш, хөрөнгө оруулалт болж үнэлэгдэж байна. Маркетингийг тайлбарладаг үе дуусч, одоо нотолдог үе болсон. Санхүүгийн захирал (CFO)-ын түвшинд хэмжигдэж эхэлсэн энэ орчинд Хэрэглэгч олж авах зардал буюуCAC (Customer Acquisition Cost), зардал нөхөгдөх хугацаа (Payback period), Орлогод үзүүлэх нөлөө (Revenue impact) зэрэг үзүүлэлтүүд маркетингийн шинэ хэл, шинэ стандарт нэр томъёо болж байна. Үр дүнгүй зардлыг тэвчих орон зай агшиж, өнгө үзэмжид суурилсан шийдвэрүүд байр сууриа алдаж байна. Маркетинг илүү хатуу шаардлагатай, улам бизнес төвтэй болж байна. Энэ өөрчлөлт зөвхөн тайлагналын форматын асуудал биш — маркетерүүд бизнесийн үр дүнд хариуцлага хүлээдэг стратегийн түнш болох ёстойг шаардаж байна.
9. Зорилтот хэрэглэгчдийг зорилтот бүлгүүд орлоно.
From Audience to Community
Борлуулалт давамгайлсан байдаг л нэг контентоос хэрэглэгчид залхаж, илүү дотно (Personalized), сонирхлын бүлгүүд (Community) рүү шилжиж байна.
Mass marketing хэдийн уналтад орж, micro-community өсөн нэмэгдэж байна. Хүмүүс өргөн хүрээний сурталчилгаанаас илүү итгэлтэй, өөрийн эргэн тойрон, ойр орчинд харьяалал, хамаарал мэдрэхийг илүүд үзэж байна. Kantar-ын судалгаагаар ийм community-ууд илүү хэмжигдэхүйц ROI, илүү өндөр итгэлцэл бий болгож байгаа нь батлагдсан. Цаашид өрсөлдөөн хэчнээн олон хүнд хүрэх тухай (reach) биш болж байна. Хүмүүс брэндийг “харах” биш, харин брэндэд “харьяалагдах”, “хамаарах”хүсэлтэй болж байна. Өөрөөр хэлбэл хэр их reach-тэй нь биш харин хэр их belonging-той нь ялалтыг гартаа атгана.
10. Байгууллагын бүтэц өөрөө стратеги
Эцэст нь, маркетингийн багийн бүтэц өөрөө хамгийн том өрсөлдөх давуу тал болон хувирч байна. Стратеги зөв байх нь хангалтгүй болсон. Харин бүтэц зөв байх ёстой. Уламжлалт, шаталсан удирдлагын бүтэц AI-н хурд, уян хатан байдалтай нийцэхээ больж, оронд нь илүү уян хатан, cross-functional, AI-д суурилсан багууд гарч ирж, шийдвэр гаргалтыг хурдасгаж, дасан зохицох чадварыг нэмэгдүүлж байна. Маркетингийн хэлтэсүүд нүсэр бүтэцтэй байхаа больж, илүү уян хатан, үр дүнд суурилсан багууд болон хувирч байна. Бүтэц өөрөө стратеги болж байна.
Дүгнэлт:
Маркетингийн шинэ эрин үе эхэлж байна.
2026 онд маркетингийн амжилт нь илүү их хийхэд биш — илүү зөвийг, илүү хурдан, илүү ухаалаг системээр хийхэд оршиж байна. Ирээдүйн өрсөлдөөн: зөвхөн анхаарлын төлөө биш, харин алгоритмын итгэлийг олж, шийдвэр гаргалтын гинжин хэлхээнд багтахын төлөө өрнөнө.
AI шийдвэр гаргаж эхэлж байгаа энэ үед брэндүүд зөвхөн харагдах биш, сонсогдох ёстой. Хэрэв танай брэнд
- AI-д ойлгогдохгүй бол — хэрэглэгчдэд харагдахгүй.
- Итгэл төрүүлэхгүй бол — алгоритмд санал болгохгүй.
Энэ бол тоглоомын шинэ дүрэм.
Брэндүүд одоо хүмүүстэй холбогдохын зэрэгцээ “алгоритмд” зориулж маркетинг хийх шаардлагатай болж байна. Хэрэв таны брэнд AI агентын “санал болгох” жагсаалтад багтаж чадахгүй бол та тоглоомын гадна үлдэх болно.
Spot Agency
“Empowering brands for the AI-driven future.”
Маркетингийн чиг хандлага 2026 эх сурвалжууд: Deloitte, Dentsu, Kantar, Forbes, American Marketing Association, Adweek
AI-driven marketing руу шилжихэд бэлэн үү?
Бид танай бизнест AI-д суурилсан маркетингийн систем нэвтрүүлэх болон багийг бэлтгэхэд тусална.
2026 онд өрсөлдөөн зөвхөн инноваци биш, харин AI системийг хэрхэн эзэмшсэнээр шийдэгдэнэ. Spot Agency таны багийг чадваржуулах эсвэл бизнесийн системийг тань AI-аар шинэчлэхэд бэлэн байна.





