Бүтээлч сэтгэлгээ бол стратегийн давуу тал
Spot Agency бол 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй стратегийн маркетингийн агентлаг юм. Бид стратегид суурилсан бүтээлч агентлаг бөгөөд брэндүүдийг тодорхой, ач холбогдолтой, зорилготой харилцаагаар — өрсөлдөөнтэй, төвөгтэй зах зээлд ч — амжилттай холбож өгдөг.
Маркетинг нь бизнесийн тогтвортой өсөлтийн салшгүй хэсэг. Гэвч зөв үзэгчид зөв мессежийг зөв цагт хүргэхэд гүйцэтгэл дангаараа хангалтгүй. Үүнд стратегийн сэтгэлгээ, гүнзгий ойлголт, бүтээлч шийдэл нэгдэн ажиллах шаардлагатай.
Бид харилцагчидтайгаа хамтран бизнесийн зорилгыг утга учиртай харилцаатай уялдуулж, бодит нөхцөлд нийцсэн, үр дүнд чиглэсэн, оновчтой шийдлүүдийг бүтээдэг маркетингийн агентлаг.
Зорилго
Бизнесүүдийг илүү тодорхой чиглэлтэйгээр өсөж хөгжихөд дэмжиж, эдийн засгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, стратегид суурилсан бүтээлч шийдлээр илүү сайн ирээдүйг бүтээх.
Алсын хараа
Харилцагчиддаа урт хугацааны үнэ цэнийг бий болгож, тэдний үйл ажиллагаа явуулж буй зах зээлд бодит өөрчлөлт авчрах.
Зорилт
Бизнесийн зорилгыг стратеги, бүтээлч сэтгэлгээ, гүйцэтгэлээр дамжуулан нөлөө бүхий брэнд туршлага болгон хувиргах.
Үнэт зүйлс
Бүтээлч сэтгэлгээ, Уян хатан байдал, Хүмүүс, Харилцагч төвтэй хандлага, Бүтээмж, Хамтын ажиллагаа
Удирдлагын баг
Бүтээлч сэтгэлгээ, стратегийн туршлагаар хөтлөгдсөн манай удирдлагын баг олон талын авьяас чадварыг нэгтгэн, бодит үр дүнд хүрэх шийдлүүдийг бий болгодог.
Бид хамтдаа ахиц дэвшил, амжилтын түүхүүдийг өдөр бүр бүтээж байна.
Бидний туршлага
Маркетингийн харилцаа, брэндинг, дизайн чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай Spot Agency нь 2014 оноос хойш нэгдсэн шийдлүүдийг тасралтгүй хүргэж ирсэн.
Бид уул уурхай, санхүү, технологи, харилцаа холбоо, худалдаа, хүнс ундаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон салбарт ажилласан туршлагатай. Энэ нь бидэнд зах зээлийн нарийн төвөгтэй сорилтуудыг ойлгож, харилцагч бүрийн онцлог, зорилгод нийцсэн шийдэл боловсруулах боломжийг олгодог.
Маркетингийн агентлагийн цогц үйлчилгээ
Манай нэн тэргүүний зорилго бол харилцагчдын бизнесийн зорилго.
Бид брэндүүдэд үзэгчидтэйгээ тодорхой, оновчтой, зорилготой харилцахад нь тусалдаг.
Стратегийн сэтгэлгээнээс эхлээд бодит гүйцэтгэл хүртэл бид брэндийн нэр хүндийг бэхжүүлж, анхаарал татаж, үйлдэлд хүргэх санаануудыг бүх сувгаар, бүх дэлгэц дээр хэрэгжүүлдэг.
Маркетигийн зөвлөх үйлчилгээ
Маркетингийн стратеги, төлөвлөгөө, зах зээл болон хэрэглэгчийн судалгаа
Брэнд хөгжүүлэлт
Брэнд хөгжүүлэлт, Брэндийн стратеги, Брэнд айдентити, Брэнд шинэчлэлт
Сурталчилгаа
Сурталчилгааны кампанит ажил, сурталчилгааны стратеги төлөвлөлт, сурталчилгааны цогц контентууд
Коммуникаци, пи ар
Коммуикаци төлөвлөлт, медиа төлөвлөлт, пи ар кампанит ажил
График дизайн
Дизайн консепт, корпорэйт танилцуулга, брошур дизайн, постер дизайн, сав баглаа боодлын дизайн
AI & Дижитал маркетинг
AI маркетинг, сошиал медиа хөгжүүлэлт, cошиал медиа контент, вэб сайт, UX/UI дизайн зөвлөх үйлчилгээ
Хэрэгжүүлсэн төслүүд
Бид бизнесийг өөрчилж, брэндийн үнэ цэнийг бэхжүүлж, нэр хүндийг тодорхойлсон санаануудыг бүтээдэг.
Манай ажил нь нарийвчлал, сахилга бат, зорилгод суурилсан хандлагыг илэрхийлдэг. Учир нь үр дүнтэй бүтээлч байдал хэзээ ч санаандгүй байдлаар бий болдоггүй.
Мэдээ мэдээлэл
Холбоотой мэдээлэл









